БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙН ДУРЫН ИДЭВХИТНҮҮД АРД ИРГЭДЭЭ ИДЭВХИТЭЙ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНД УРИАЛЛАА
Баянзүрх
дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл нь VSO олон улсын байгууллагын
дэмжлэгтэйгээр “Олон нийтийн оролцоотойгоор нийгмийн эрүүл мэндийг
сайжруулах нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд
Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн сайн дурын идэвхитэнүүдийг бэлтгэж
хамтран ажиллаж байна.
Энэ удаа Эрүүл мэндийн сайн дурын идэвхитэнүүд маань ард иргэдээ хөдөлгөөний дутагдалаас сэргийлж, эрүүл зан үйлд уриалан энэхүү хийн дасгалын арга хэмжээг зохион байгууллаа. Өөрийн эрүүл мэндийн төлөө нэг алхам хийхийг хүссэн хэн бүхэн өөрийн гэртээ хамгийн ойрыг сонгон хүрэлцэн ирж нэгдэх боломжтой байлаа.
Өдөрлөг 2012 оны 9 сарын 20-22-ны өдрүүдэд Сансарын тунел дээрх талбай, Жуковын талбай, 16-р хорооллын 10-р байрны гадаах талбайд өртөөчлөн “Биеэ тэтгэн чийрэгжүүлэх” хийн дасгалын үзүүлэх өдөрлөгийг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ маань амжилттай
зохион байгуулагдсан бөгөөд иргэдэд Хөдөлгөөний дутагдал болоод түүнээс
хэрхэн сэргийлж болох талаарх мэдээллийг эрүүл мэндийн сайн дурын
идэвхитнүүд маань давхар өгч ирсэн хүмүүсийн мэдлэгт бага ч болов хувь
нэмэр орууллаа. Иргэд хийн дасгал заалган, хамтран хийж 3 өдрийг
идэвхитэй хөдөлгөөнөөр амьсгалж өнгөрүүллээ.
No comments:
Post a Comment