БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо Хонхор тосгоны эрүүл мэндийн төв нь анх 1960-1977 он хүртэл Налайх ЭХГ-ын харъяа амбулатори нэртэйгээр 7 орон тоотой ажиллаж, 1980 онд 10 ортой 12 орон тоотойгоор хүний их эмчийн салбар байгуулагдан ажилласан. Одоо Хонхор тосгоны эрүүл мэндийн төв нь 12 ортой, сумын эмнэлгийн статусаар үйл ажиллагаа явуулдаг.   Улаанбаатар хотоос алслагдсан хэсгүүд болох Баянзүрхийн товчоо, Ногоон зоорь, Туул зөрлөг, Усан сан, Ургах наран, Эмийн ургамал, Нам даваа, Сүүл даваа, Хонхор, Бумбат өртөө, Төр хурахын ам, Шажин хурахын ам зэрэг нутаг дэвсгэрийн 5900 гаруй хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тус төв нь 25 ажилтантай. Үүнээс: Ерөнхий эмч -1, Их эмч -4, Бага эмч -3, Сувилагч -5, Эмийн санч -1, Лаборант -1, Арга зүйч сувилагч -1, Нягтлан -1, Нярав -1, Архив бичиг хэргийн ажилтан -1, Үйлчлэгч -2, Тогооч -1, Жолооч -1, Слесарь -1, Сахиул -1 тус тус ажилладаг.


No comments:

Post a Comment